Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэн таны оролцоо чухал Иргэн таны оролцоо чухал

ИРГЭНИЙН ТАНХИМД ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2016-07-25

     Монгол улсын ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа Захиргааны ерөнхий хуулийн төслийн хэлэлцүүлэг улсын хэмжээнд 9-н дүүрэг, 6 аймагт явагдах юм.

     Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хамтран  дүүргийн Иргэний танхимд 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрийн байгууллагыг төлөөлж төрийн байгууллагын удирдлагууд, иргэний нийгмийг төлөөлж дүүргийн иргэд оролцон 2 удаа хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

     Уг хэлэлцүүлэгт хуулийн төслийн багийн гишүүн, Нээлттэй нийгэм форум, Засаглалын хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан хуулийн танилцуулгыг хийж, холбогдох мэдээллийг өглөө. Тус хэлэлцүүлгийн зорилго нь оролцогчдын саналыг уг хуульд тусгах юм.

     Уг хуулийн төсөл нь 11 бүлэг, 108 зүйлтэй боловсруулагдсан бөгөөд захиргааны байгууллагаас иргэдтэй харилцах суурь харилцааг нэгдсэн стандартад оруулахаар тусгажээ. Ингэснээр төр, иргэний хоорондын харилцаанд суурь зохицуулалт бий болж иргэдийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол хамгаалагдах боломж бүрдэх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1303
509 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%