Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэн таны оролцоо чухал Иргэн таны оролцоо чухал

ДЭД БҮТЭЦ, ХОТ БАЙГУУЛАЛТ ЭКОЛОГИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН АЖЛЫН ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛЛОО

2016-12-08

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны А/67 дугаар тогтоолоор батлагдсан “Дэд бүтэц, хот байгуулалт экологийн бодлого төлөвлөлтийн ажлын хороо”-ны хуралдааныг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Иргэний танхимд зохион байгууллаа.

Хуралд Ажлын хорооны дарга С.Алтанхүү, гишүүн З.Нямдорж, Г.Оюунбат, Д.Гантулга, нарийн бичиг А.Найгалмаа нар оролцов.

Хуралдаанаар 2017 оны Ажлын төлөвлөгөөг 12 заалттайгаар баталж, нийслэлийн Багахангай дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлийн  Хот байгуулалт, дэд бүтцийн хөгжил, Байгаль орчин гэр хорооллын хөгжлийг дэмжих талаар тусгагдсан ажлуудад санал  дүгнэлтээ нэгтгэв.

Мөн Дүүргийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Хот байгуулалт, дэд бүтцийн хөгжил, Байгаль орчин гэр хорооллын хөгжлийг дэмжих чиглэлээр  тусгагдсан ажлуудыг бүрэн дэмжлээ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%