2017 оны 5-р сарын 17-ний өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 7 дугаар хуралдаан хуралдлаа. Тус хуралдааны ирц 71.4 хувь байсан ба дараах 4 асуудлыг хэлэлцлээ.
Үүнд:
1. Салбар хороог байгуулах тухай
2. Ээлжит бус 5
дугаар хуралдааны товыг өөрчлөх тухай
3. Зардал гаргах
тухай
4. Бусад
Засгийн
газрын 2016 оны 02 дугаар сарын 04-ний
өдрийн 16 тогтоолоор “Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах” үндэсний хөтөлбөр батлагдсантай
холбогдуулан тус тогтоолын 7.3 дахь хэсэгт заасны дагуу орон нутагт уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх дүүргийн
салбар хороог 2016 оны А/13 тоот тогтоолоор баталсан. Мөн аж ахуйн нэгж, байгууллагын нэр болон бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан дүүргийн
салбар хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн А/13 тоот тогтоолд өөрчлөлт
оруулахгүй байхаар шийдвэрлэлээ.
Нийслэл төсөв хэлэлцсэж буйтай
холбогдуулан ээлжит бус 5 дугаар чуулганыг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр зохион
байгуулахаар товыг өөрчлөлөө.