2017 оны 5-р сарын 29-ний өдөр дүүргийн
Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 5 дугаар хуралдаан 82,3 хувийн ирцтэй хуралдлаа. Хурлаар дараах асуудуудыг хэлэлцлээ.
Үүнд:
1. Дүүргийн 2017 оны
төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай
2. Эрүүл орчин-
Иргэдийн сайн сайхан 2 дугаар шатны хөтөлбөр батлах тухай
3. Бусад
Дүүргийн 2017 оны төсөвт нэмэлт
өөрчлөлт оруулах талаар аж ахуй нэгж, байгууллагын дарга нартай хэлэлцэн
шийдвэрлэлээ.
“Эрүүл орчин-Иргэдийн сайн сайхан” 1
дүгээр хөтөлбөр амжилттай хэрэгжсэн. Уг хөтөлбөр хэрэгжих явцад олон эерэг үр
дүн гарсан учраас 2 дугаар шатны хөтөлбөрийг баталж үргэлжлүүлэхээр
шийдвэрлэлээ.
Мах боловсруулах үйлдвэрийн газар 1990
онд хуучин засаг захиргааны, нутаг дэвсгэрийн нэртэй гарсан шийдвэрийг одоогийн
хууль тогтоомж, нөхцөл байдалд тулгуурлан
хэрхэн шийдвэрлэх гарц гаргалгаа байгааг хэлэлцлээ.