Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №52 тоот тогтоолоор байгуулагдсан сумын Эх хэлний зөвлөлөөс " Зөв бичгийн дүрэм"-ээр иргэдэд сургалт зохион байгууллаа. Сургалтыг ЕБС-ийн сургалтын менежер Ж.Одонтунгалаг, Монгол хэл уран зохиолын багш Д.Энхжаргал нар удирдан явуулсан бөгөөд төрийн албан хаагчид, иргэд хамрагдлаа.
Мөн ИТХурлын 2015.11.19-ний өдрийн №04 тоот тогтоолоор баталсан "Хаягжуулалтыг шинэчлэх" тухай тогтоолын хэрэгжилтийг хангуулахад тус зөвлөл анхааран ажиллаж төрийн байгууллагуудын хаягжуулалт, ЕБС-ийн анги бүрийг монгол бичиг кирил үсгээр хосолсон хаягтай болгож дууслаа. Энэхүү хаягжуулалтын ажил үргэлжлэн суманд үйл ажиллагаа эрхэлж байгаа ААНэгжүүдийн хаягжуулалтыг мөн шинэчлэх юм.


