Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэн таны оролцоо чухал Иргэн таны оролцоо чухал

ШАТАР СОНИРХОГЧДЫН ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

2017-11-29

Уламжлал болон зохион байгуулагддаг Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит шатар сонирхогчдын дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нийслэлийн Шатрын холбооноос хамтран баталсан удирдамжийн дагуу “Хангай” цогцолбор сургуулийн шатрын клубтэй хамтран дүүргийн иргэний танхимд 2017 оны 11 дүгээр сарын 28 ны өдөр зохион байгууллаа.

Тэмцээнд 26 эрэгтэй 7 эмэгтэй тамирчин оролцож оюун ухаанаа сорьсноос эрэгтэй тамирчдаас 1-р хорооны иргэн Д.Дашзэвгэ 1-р байр, 1-р хорооны иргэн Д.Болдбаатар 2-р байр, 2-р хорооны иргэн П.Бор 3-р байранд, эмэгтэй тамирчдаас 1-р хорооны иргэн Н.Чулуунбат 1-р байр, 1-р хорооны иргэн Ш.Баасансүрэн 2-р байр, 2-р хорооны иргэн Б.Эрдэнэчимэг 3-р байранд тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагнал хүртлээ. Тэмцээний тэргүүн байруудад шалгарсан тамирчидын шагналыг  шатар сонирхогчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн хамт дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Цогцэцэг гардуулан өгсөн.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%