2017 оны 12 дугаар сарын
04-ний өдөр Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдаан
боллоо. Уг хуралдаанд 17 төлөөлөгчөөс чөлөөтэй 3, тасалсан 1, ирсэн 13
төлөөлөгч 76,4%-ийн ирцтэй, мөн аж ахуйн нэгж, байгууллагын 24 дарга, эрхлэгч, төлөөлөл оролцож,
Хуралдааны дэг батлах тухай, Дүүргийн
сүлд, тэмдэг, туг түүнийг үйлдэх хэрэглэх журам
батлах тухай, Дүүргийн 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Дүүргийн
2017 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.