2017 оны 12 сарын 07-нд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн
16 дугаар хуралдаан хуралдлаа. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Цогцэцэг, Тэргүүлэгч Б.Болормаа, Ф.Мөнхгэрэл, Г.Оюунбат нар оролцож 57,1% ирцтэй хуралдав. Ажлын
албаны дарга Ц.Дэнсмаа, Газрын албаны дарга Л.Санжийжамц нар хуралд оролцож, дүүргийн
гэр хорооллын гудамжны нэршилийг
шинэчлэн тогтоох тухай асуудлаар
“Геокад” ХХК-ны инженер Л.Түвдэндорж, Оюунгэрэл нар ирж мэдээлэл хийн Мэргэн,
Билгүүт гэсэн 2 газрын нэршил шинээр оруулах саналыг Тэргүүлэгчид дэмжлээ.