Нийслэлийн
Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 7 дугаар хуралдаан 2017 оны
12 дугаар сарын 15-ны өдөр 94,1 хувийн
ирцтэй хуралдав.
Хэлэлцсэн асуудал
1. Засаг
даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт
2. Эдийн
засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт
3. Эдийн
засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай
4. Дүүргийн
2018 оны төсөв батлах тухай
5. Дүүргийн
2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2018 оны төлөвлөгөө
батлах тухай
Дүүргийн
Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг,
нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, газар зохион байгуулалтын биелэлтийг
хэлэлцэн дүгнэж , Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл,
дүүргийн 2018 оны төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталлаа.