Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэн таны оролцоо чухал Иргэн таны оролцоо чухал

“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛИЙН ЭСРЭГ ХАМТДАА” БУУХИА ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-01-16

2017 оны 01 дүгээр сарын 15 ны өдөр дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс хамтран албан байгууллага аж ахуйн нэгжүүдийн дунд “Гэр бүлийн хүчирхийлэлийн эсрэг хамтдаа” буухиа тэмцээнийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, ГХУС ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын баталсан удирдамжийн дагуу дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа. Тэмцээнд оролцохоор Илч-Орд ОНӨААТҮГ , Хот Тохижилтын алба ОНӨААТҮГ, 44 дүгээр цэцэрлэг, 207 дугаар цэцэрлэг, Ахмадын хороо, “Хангай” цогцолбор сургууль, 1 дүгээр хороо,”Нарт хангай” хүүхэд хөгжил сургалтын төв, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн 1924, Туушин, багууд мэдүүлэг ирүүлснээс Илч-Орд ОНӨААТҮГ, 44 дүгээр цэцэрлэг, 207 дугаар цэцэрлэг, Ахмадын хороо, “Хангай” цогцолбор сургууль, 1 дүгээр хороо Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн 1924, Туушин, гэсэн 8 баг оролцож мэдлэг чадвар, оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс дүүргийн Ахмадын хорооны “Хар сүлд” баг авбал зохих 50 онооноос 23,8 оноо авч тэргүүн байранд, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн 1924, Туушин багууд 22, 17,7 оноо авч удаах байруудад шалгаран өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%