2018 оны 01 сарын 18-ны өдөр
дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Тэргүүлэгчдийн ээлжит 1 дүгээр хуралдаан хуралдлаа. Хуралд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
дарга Х.Цогцэцэг, Тэргүүлэгч Г.Оюунбат,
Б.Болормаа, Ф. Мөнхгэрэл,
Ц.Цэцгээ, М.Цогт
Ажлын албаны дарга Ц.Дэнсмаа нар
оролцож 85,7 хувийн ирцтэйгээр хуралдав.
Хэлэлцэх асуудал
1. Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын
албаны 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах тухай
2.
ИТХ-ын Тэргүүлэгч, Ажлын хороодын 2018 оны хуралдааны хуваарийг
танилцуулах
3. Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийн нарийн
бичиг бөгөөд Ажлын албаны дарга, Хурлын
даргын зөвлөхийн 2018 оны ээлжийн амралтын хуваарь батлах тухай
4. Бусад гэсэн 4 асуудлаар
хэлэлцэж ИТХ-ын Ажлын албаны 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Ээлжийн
амралтын хуваарийг баталлаа.