Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2018 оны ажлын төлөвлөгөөнд
тусгагдсаны дагуу дүүрэгт хууль эрх зүйн сургалт зохион байгуулах “Сургалтын
баг”-ийн гишүүдийг чадавхжуулах 2 өдрийн сургалтыг дараах агуулгын хүрээнд
зохион байгууллаа.
1. Ажлын байранд тавигдах үндсэн чадварууд, цаг төлөвлөлт
2. Монгол хэлний зөв бичих дүрмийн тухай
3. Мэдээлэл цуглуулах, үнэлэх чадвар
4. Сургалт зохион байгуулах аргазүй, сургалтын аргуудыг ашиглах
5. Хувь хүний ур чадвар, Төрийн албан хаагчийн ёсзүй
6. Сургагч багшийн биеэ авч явах аргазүй
7. Зөрчлийн хуулийн тухай
8. Захиргааны ерөнхий хуулийн тухай
9. Төрийн албан хаагчийн эрхзүйн байдал
Сургалтанд
15 байгууллагын 17 албан хаагч хамрагдаж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Х.Цогцэцэгээс
БАТЛАМЖ гардан авлаа.