2018 оны 05 сарын
01-ний өдөр байгууллагынхаа ажилтан, албан хаагчдийн гэр бүлийн дунд “Хүүхдийг
зодож шийтгэхийн эсрэг” сэдэвт “Гэр бүлийн өдөр”-өөр дараах ажлуудыг зохион
байгууллаа.
Ажлын
албаны дарга Ц.Дэнсмаа ажилтан, албан хаагчдын гэр бүлд “Хүүхэд зөв
хүмүүжүүлэх, зодож шийтгэхгүй” байх талаар ярилцан зөвлөгөө өгч, “Хүүхдийг
эерэг аргаар хүмүүжүүлэх 10 арга” гарын авлага материалыг гэр бүлүүдэд тараав.
Энэ өдөр байгууллагын ажилтан, албан хаагчдын гэр бүлийн
гишүүдийг 6 багт хуваан “Дартс”-ын тэмцээн зохион байгуулж, Б.Хишиг-Ундралын
гэр бүл Тэргүүн байр, С.Мөнгөнбаганын
гэр бүл Дэд байрыг тус тус эзэлсэн тул Батламж, дургалын зүйлээр шагнав.