Дүүргийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар
зөвлөл, Замын цагдаагийн хэсэгтэй хамтран 2018 оны 05 сарын 01-ээс 2018 оны 06
сарын 01 хүртэл “Бяцхан зорчигч” сарын аяныг зарласан бөгөөд 2018 оны 05 сарын
04-ны өдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Цогцэцэг, Цагдаагийн хэлтэсийн
дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Нямсүрэн нар нээж, үг хэллээ. Тус арга хэмжээнд
дүүргийн аж ахуйн нэгж, байгууллагын дарга, эрхлэгч, ажилтан, албан хаагчид
болон дүүргийн иргэд оролцлоо.