Дүүргийн Татварын хэлтсээс "Татварын хууль тогтоомж,шинэчлэл тогтолцоо" сэдэвт сургалт 2018 оны 05 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд дүүргийн Иргэний танхимд явагдлаа. Татварын хэлтсээс зохион байгуулсан тус сургалтанд дүүргийн аж ахуйн нэгжийн ажилтан албан хаагч мөн хувиараа бизнес эрхлэгчдийн төлөөлөл болох 22 иргэн хамрагдлаа.