Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэн таны оролцоо чухал Иргэн таны оролцоо чухал

төрийн үйлчилгээг багт арга хэмжээ боллоо

2018-05-30

      Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Хэнтий аймгийн удирдлагуудаар ахлуулсан ажлын хэсэг төрийн үйлчилгээг нийт багуудын иргэд, гэр бүл бүрт хүргэн ажиллаж байгаа бөгөөд Батширээт суманд аймгийн Засаг даргын орлогч н. Чогсомжаваар ахлуулсан ажлын хэсэг 5 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд Хурх, Барх, Норовлин, Онон багт ажиллаж бүтээн байгуулалтын чиглэлээр аймаг орон нутагт хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл хүргэн, иргэдийн санал бодлыг сонсож, төрийн үйлчилгээг хүргэх ажлыг зохион байгууллаа. Мөн Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөв. Энэхүү арга хэмжээнд 4 багийн 300 орчим иргэд хамрагдсан байна.
     Энэ үеэр сумын ЗДТГ болон багуудын ИНХ-аас 2019 онд ОНХС-ийн хөрөнгөөр хийх ажлын саналыг иргэдээр хэлэлцүүлж эрэмбэлэх ажлыг зохион явуулав.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5037
3631 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%