Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэн таны оролцоо чухал Иргэн таны оролцоо чухал

“Сурагч эргүүл”-ээр ажиллах сурагчид тэдний эцэг эхчүүдэд сургалт зохион байгууллаа

2018-06-26

     Хүүхдүүд үе тэнгийнхэндээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх, хууль эрхзүйн актыг дагаж мөрдөх, хяналт тавихаар Өсвөрийн цагдаагийн “Шонхор” бүлгийн сурагчдаас гаргасан санал санаачилгыг дэмжиж 2018 оны 06 сарын 25-ны өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс сурагчдын зуны амралтын хугацаанд “Сурагч эргүүл” ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэсээс хамтран “Сурагч эргүүл”-д ажиллах ахлах ангийн сурагчид тэдний эцэг эх, ар гэрийн төлөөллийг оролцуулан Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, “Сурагч эргүүл”-ээр ажиллах журам, эргүүлийн эрх үүрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. Сургалтад дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга Х.Цогцэцэг оролцож оролцогчдын санал бодлыг сонсон зөвлөмж, анхааруулга өгсөн.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%