2018.6.29
Сар бүрийн ахмадын өдөрлөгийг тус суманд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагууд хариуцан зохион байгуулдаг уламжлалтай. үүний дагуу 6 дугаар сарын ахмадын өдөрлөгийг сумын ИТХ, ЗДТГ-тай хамтран тусгай хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгууллаа.
Сумын нийгмийн даатгалын байцаагч Д.Бүдханд "нийгмийн даатгалын тухай хууль" болон түүнд орсон нэмэлт өөрчлөлтүүд, халамжийн мэргэжилтэн Ч.Сансартуяа " Ахмад настны тухай хууль"-ийн талаар тус тус мэдээлэл өгч санал хүсэлтийг бүртгэн авч ажиллаа.

Мөн хөтөлбөрийн дагуу ИТХ, ЗДТГ-ын залуучуудын зүгээс урлагийн номер, хөгжөөнт тэмцээнүүдийг явуулсан бөгөөд ахмадууд маш идэвхтэй хамрагдаж дуу хуур, бүжиг, инээд наргиантай нэгэн үдшийг өнгөрүүллээ. Хөгжөөнт тэмцээнд түрүүлсэн ахмадуудад ИТХ-ын нарийн бичгийн дарга Л.Хоролмаа, ЗДТГ-ын нийгмийн бодлогын түшмэл Д.Өлзийнаран нар шагнал гардуулж баяр хүргэлээ.


