Дүүргийн Засаг даргын баталсан сар бүрийн эхний долоо хоногийн Даваа
гарагийг дүүрэгт Үндэсний уламжлал, зан заншлаа дээдлэх, сурталчлах “Монгол
гоёлын өдөр” болгон тэмдэглэх жилийн ажлын төлөвлөгөөний дагуу 2018 оны 07 сарын 02-ны Даваа
гарагт дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, дүүргийн шагайн
харвааны холбоотой хамтран Шагайн харвааны тэмцээнийг дүүргийн Иргэний танхимд
зохион байгууллаа. Тэмцээнд 2 дугаар хорооны иргэн Л.Чулуунбаатар, Л.Цэдэв,
Э.Баярмагнай, 1 дүгээр хорооны иргэн Л.Мөнхбаяр ахлагчтай багууд оролцосноос Тэргүүн байранд Л.Чулуунбаатар ахлагчтай баг, 2
дугаар байранд Э.Баярмагнай ахлагчтай баг, 3 дугаар байранд Л.Мөнхбаяр
ахлагчтай багууд шалгарч өргөмжлөл мөнгөн шагнал хүртлээ.