Монгол үндэстний уламжлалт тоглоом наадгай болох “Шагайн харваа”-г хөгжүүлэх, залуу харваачиддаа тоглоомын дүрэм, ёс жаягийг өвлүүлэх, харваачдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “ШАГАЙН ХАРВАА”-н тэмцээн зохион байгууллаа.
Тус тэмцээнд 4 багийн 16 харваач ур чадвараа гарган өрсөлдсөн бөгөөд Тэргүүн байранд Б.Гантулга ахлагчтай “ЭРЧИМ” баг, Дэд байранд Л.Чулуунбаатар ахлагчтай “ЗАМЫН 17”, Гутгаар байранд Ц.Ариунболд ахлагчтай “ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 337-р анги” шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.