Нийслэлийн Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Тэргүүлэгчдийн ээлжит 3 дугаар хуралдаан 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 10:00 цагт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Цогцэцэгийн албан өрөөнд эхлэв.
Хуралд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Цогцэцэг, Тэргүүлэгч Г.Оюунбат, Б.Болормаа, Ф. Мөнхгэрэл, Ц.Цэцгээ нар оролцож 71,4 хувийн ирцтэйгээр хуралдав.
Хэлэлцэх
асуудал
1.
Ой тэмдэглэн өнгөрүүлэх зөвшөөрөл олгох тухай / Онцгой
байдлын хэлтэс
2.
Ой тэмдэглэн өнгөрүүлэх зөвшөөрөл олгох тухай / “Хангай”
цогцолбор сургууль
3.
Багахангай дүүргийн Соёлын ордны төлбөрт үйлчилгээний
хураамж, түрээсийн төлбөр тогтоох тухай
4. Зарим иргэдийг төрийн шагналд уламжлах тухай 4 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.
Шийдвэрлэсэн:
1. Ой тэмдэглэн өнгөрүүлэх зөвшөөрөл олгох тухай / Онцгой байдлын хэлтэс/ - А/12
2.
Ой тэмдэглэн өнгөрүүлэх зөвшөөрөл олгох тухай / “Хангай”
цогцолбор сургууль/ - А/13
3.
Багахангай дүүргийн Соёлын ордоны төлбөрт үйлчилгээний
хураамж, түрээсийн төлбөр тогтоох тухай- А/14
4.
Зарим иргэдийг төрийн шагналд уламжлах тухай- А/15 тоот
тогтоолуудаар баталгаажсан.