Иргэдийн Төлөөгчдийн Хурлын Цагаатгах ажлыг удирдан
зохион байгуулах комиссоос Хэлмэгдэгсдийн дурсгалт өдрийг тохиолдуулан дүүрэгт
бүртгэлтэй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 8 иргэний ач, зээ, үр хүүхэд, ар
гэрийнхэнд нь хүндэтгэл үзүүлэх уулзалт ярилцлагыг 2019 оны 9 дүгээр сарын 10-ний өдөр зохион байгуулан, мөнгөн тусламж үзүүлэв.
Мөн иргэн Төрийн Бондоо нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг
цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн хүрээнд шүүхэд нэхэмжлэл
гарган, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 198/ШШ2019/00017 тоот шүүхийн шийдвэрээр нөхөн
олговор авахаар шийдвэрлэгдсэн тул түүний холбогдох материалыг МУ-ын Цагаатгах ажлыг
удирдан зохион байгуулах улсын комисст албан тоотоор хүргүүлэн ажиллаж байна.