Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны харьяанд бүртгэлтэй өндөр настан 4 ахмадыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 2019.10.07-ны өдөр зохион байгууллаа.
Уг арга хэмжээний хүрээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба ахмадуудаа хүлээн авч цайлан, мөнгөн тусламж үзүүлж, Хурлын дарга Х.Цогцэцэг, Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Давааням нар тэдний санал бодлыг сонслоо.