Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэн таны оролцоо чухал Иргэн таны оролцоо чухал

“ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ-2019” УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2019-10-10

     Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2017 оны А/253, А/252 дугаар тушаалаар батлагдсан “Өсвөрийн сэргийлэгч сайн дурын бүлгэмийн ажиллах журам”-ын хэрэгжилтийг хангах, сурагчдыг сургуулийн болон гэр бүлийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдний хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, бүлгэмүүдэд харилцан туршлага солилцох боломж олгох, эцэг эх, багш, нийгмийн ажилтны хамтын үйл ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд  “Өсвөрийн сэргийлэгч-2019” тэмцээний I шатны шалгаруулалтыг амжилттай зохион байгуулсан.

    Тус тэмцээний II шатанд 21 аймаг, 7 дүүргийн нийт 28 сургуулийн материал хүргүүлснээс шилдэг 10 сургуулийн нэгээр шалгаран, улсын хэмжээний III шатны шалгаруулалтанд оролцох эрхээ авсан Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургуулийн “Шонхор” бүлгэмийн хамт олныг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл дэмжин ажиллаж байна.

  Бидний итгэлийг алдалгүй, дүүрэг орон нутгийнхаа нэрийг өндөрт гарган “Өсвөрийн сэргийлэгч-2019” тэмцээний III шат буюу улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, тусгай байр эзэлсэн хүүхэд багачууд, бэлтгэж оруулсан багш нар, дэмжиж тусалсан эцэг эхчүүддээ Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдийн нэрийн өмнөөс болон хамт олныхоо зүгээс халуун баяр хүргэе. Та бүхний цаашдын сурлага хөдөлмөр, урлаг спорт, уралдаан тэмцээнд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

     Тулаанд зөвхөн шонхорууд л нисдэг...

Та бүхнийг хүндэтгэсэн:
ИТХ-ын дарга Х.Цогцэцэг

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%