Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,
шинээр гарсан хууль тогтоомжийг сурталчлах, иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх,
тэдний санал, хүсэлтийг сонсох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд,
олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Багахангай дүүргийн Гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг
хуулийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны
өдөр зохион байгууллаа. Тус өдөрлөгт
Багахангай дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар
зөвлөл, Засаг даргын Тамгын газар, Багахангай дүүргийн Шүүх, Багахангай, Налайх
дүүргийн Прокурорын газар, Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс,
Багахангай дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн нийт 21 ажилтан, албан хаагч нар
оролцож, 108 иргэнд хууль, эрх зүйн мэдээлэл хүргэж, 30 гаруй иргэнд зөвлөгөө
өгсөн байна.