Хууль сурталчлах, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэд, өсвөр үеийнхний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Багахангай дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хууль эрхзүйн - танин мэдэхүй” буухиа тэмцээнийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Багахангай дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа.
Тус тэмцээнд оролцсон багууд Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль, Үндсэн хууль, Зөрчлийн тухай хууль болон танин мэдэхүйн хөгжөөнт асуултад хариулах замаар оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Багахангай дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн “Шударга ёсны дэнс” баг тэргүүн байранд, Онцгой байдлын хэлтсийн “Аврагч” баг дэд байранд, Засаг даргын тамгын газрын “Түшээ” баг гутгаар байранд тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.