БАТШИРЭЭТ СУМААС АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ ХОЁР ТӨРЛӨӨ.
Батширээт сумын Онон багийн малчин Очиржавын Жамбал, Барх багийн малчин Энхтайваны Үүрцайх нар гэр бүлийн хамтаар "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ"-өөр шалгарсныг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тус суманд ажиллах үеэрээ сумын удирдлагуудын хамт гардуулан өглөө. Мөн тус сумаас "АЙМГИЙН АВАРГА СААЛЬЧИН"-аар Онон багийн малчин Цэвээндоржийн Хандмаа тодорчээ.

