2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 15 дугаар хуралдаан буюу 2016-2020 оны бүрэн эрхийн хугацааны “Хүндэтгэлийн чуулган” 88 хувийн ирцтэйгээр Засаг
даргын Тамгын газрын хурлын танхимд хуралдлаа. Хуралд урилгаар нийслэлийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Аж ахуй нэгж, байгууллагын дарга, эрхлэгч,
ЗДТГ-ын хэлтсийн дарга нар, зохион байгуулалтад Ажлын албаны 10 ажилтан албан
хаагч, ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Тус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцсэн.
Үүнд:
1. Дүүргийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016-2020 онд хийж хэрэгжүүлсэн үйл
ажиллагааны товч мэдээлэл танилцуулах тухай
2. Бусад
гэсэн
2 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, Төлөөлөгч, Аж ахуй нэгж байгууллагын
дарга нарын сонирхсон асуултад хариулт өглөө.