2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 9 дүгээр хуралдаан хуралдаж, "Гудамжны нэршилд нэмэлт өөрчлөлт оруулах тухай", "Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд иргэдийг томилон оролцуулах тухай" хоёр асуудлыг хэлэлцэн, холбогдох тогтоолын төслүүдийг баталлаа.