Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэн таны оролцоо чухал Иргэн таны оролцоо чухал

МОНГОЛ УЛСАД ГХУСАЗСЗ-ӨӨС 21 АЙМГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛТЭЙ ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2020-11-25


Монгол Улсад гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Зөвлөлөөс өнөөдөр /2020.11.25/ 21 аймаг, дүүргүүдийн ГХУСАЗСЗ-ийн дарга, Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, Цагдаагийн газрын дарга, мэргэжилтэн нарыг хамруулан цахим хурал зохион байгууллаа.
Нэгдсэн Үндэстний Байгууллага жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг тэмдэглэдэг. Энэ жилийн уриа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчлах зорилгоор “Яг одоо ярилцъя, мэдээлье, оролцъё” аяныг эхлүүлэх гэж байна.
Иймд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир нар дээрх аянд аймаг, нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, цагдаагийн газар, хэлтэс хэрхэн оролцох, харьяалах нутаг дэвсгэртээ анхаарч ажиллах ажлын чиглэл өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%