Нийслэлийн Багахангай дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Удирдлагын Академитай хамтран Хурлын Ажлын алба, дүүргийн аж ахуйн нэгж байгууллагуудын Хүний нөөцийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах богино хугацааны сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтын хүрээнд Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлт, анхаарах асуудал, байгууллага, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, баримт бичиг боловсруулах арга зүй, хүний нөөцийн удирдлага, хүний нөөцийн орчин үеийн чиг хандлагын талаар мэдлэг ойлголтыг өглөө. Бидний урилгыг хүлээн авч, үнэтэй мэдлэг олгосон Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн ахлах багш С.Ганцэцэг, Хүний нөөцийн удирдлагын тэнхимийн ахлах багш С.Мөнхнаран, М.Мөнхбаяр нартаа баярлалаа.