Нийслэлийн Багахангай дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 1 дүгээр хуралдаан 2023 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн 10:00 цагт 71.6% хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
1. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн 2022 оны биелэлт
2. “Багахангай тохижилт”, “Илч-Орд”, “Гэрэлтүүлэг, ногоон байгууламж” ОНӨААТҮГ-уудын бүтэц, цалингийн хэмжээг шинэчлэх
3. Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцэж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэлийг өглөө.