Тус аяныг 2021 оноос дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга буюу Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ф.Мөнхгэрэлийн санаачилгаар зохион байгуулж эхэлсэн ба 2022 онд удирдамжийн болзол хангасан 11 байгууллага аяны хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагааны тайлангаа Хурлын Ажлын албанд ирүүлсэнтэй танилцан, хэлэлцүүлж, хэрэгжүүлэх арга хэмжээ бүрээр нь үнэлэлт дүгнэлт өгөн, “Багахангай Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтэс” Тэргүүн байр эзэлж, Өргөмжлөл, 500.000 төгрөгөөр шагнагдсан юм.
Та бүхнийг аяндаа идэвхтэй оролцож, Гэмт хэрэг, зөрчилгүй хамт олон болохыг уриалж байна.