2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 18 дугаар хуралдаан хуралдаж :
1.“Багахангай тохижилт” ОНӨААТҮГ-ын бүтэц, цалингийн хэмжээг шинэчлэх тухай
2. “Илч-Орд” ОНӨААТҮГ-ын бүтэц, цалингийн хэмжээг шинэчлэх тухай
3.“Гэрэлтүүлэг, ногоон байгууламж” ОНӨААТҮГ-ын бүтэц, цалингийн хэмжээг шинэчлэх тухай
4.“Оюунлаг Багахангайчууд” арга хэмжээний төлөвлөгөө танилцуулах
5. Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай.
6. Дүүргийн 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
7. Жендерийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн нэгдүгээр шатны хөтөлбөрийн биелэлтэд үнэлэлт өгөх
8. Төрийн дээд шагналд уламжлах тухай асуудалыг тус тус хэлэлцэн баталлаа.