Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
2023-04-26
Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын 90 албан хаагчдад “Тогтвортой гэр бүлийн харилцаа – Тогтвортой амжилтын үндэс” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг Сэтгэл зүйч, лектор Г.Наранбаатартай хамтран зохион байгуулсан бөгөөд сургалтаар төлөвшсөн болон төлөвшөөгүй эцэг эхийн ялгаа, өсвөр насны хүүхэдтэй хэрхэн зөв харилцах, олон улсын хүүхэд хүмүүжүүлэх шилдэг аргууд болон гэрлэлтийг аз жаргалтай байлгах 5 зарчмын талаар онол, практикт суурилсан мэдлэгийг олголоо. Олон гэр бүлийн харилцаанд эерэг үр дүн авчрах оюуны үнэтэй хөрөнгө оруулалт хийсэн эрхэм Naranbaatar Gurbazar танд баярлалаа. Гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө үнэ цэнтэй цагаа зориулж, сургалтад хамрагдсан ажилтан, албан хаагч, иргэд та бүхэнд баярлалаа. Энэ хорвоогийн хамгийн үнэт зүйл эрхэм таны гэр бүлд аз жаргал хүсье.