Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэн таны оролцоо чухал Иргэн таны оролцоо чухал

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4-р тойргийн нөхөн сонгуулийн дүн гарлаа

2023-06-19

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4-р тойргийн нөхөн сонгууль 06 дугаар сарын 18-ны өдөр 59,46%-ийн ирцтэйгээр амжилттай зохион байгуулагдаж өнгөрсөн.
Сонгуулийн үр дүнгээр МАН-аас нэр дэвшигч Гомбодоржийн Гансүх хамгийн олон санал буюу 213 сонгогчийн санал авсан тул сумын сонгуулийн хорооны 2023 ны 06 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолоор төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай тогтоол гаргаж Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 73.4 дэх заалт "Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш 7 хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ" гэж заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2023 оны 06 дугаар сарын 21-ны өдөр тогтоолыг өргөн мэдүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5037
3631 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%