Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
2023-07-09
Нийслэл Улаанбаатар хотод тохиолдсон үерийн гамшгийг арилгах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд зориулсан хандивын аянд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид нэгдэн 3.760,000 төгрөгийг Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, НОБГ-ын дарга, Хурандаа А.Дашням нарт хүлээлгэн өглөө. Хохирлыг арилгах ажилд өдөр шөнөгүй зүтгэж байгаа нийт алба хаагчдадаа Багахангайчуудынхаа талархлыг илэрхийллээ.