Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэн таны оролцоо чухал Иргэн таны оролцоо чухал

СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОЖ, БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

2023-08-28

СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОЖ, БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА 🎓Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Багахангай дүүргийн оюутан залуус, сурагч, хүүхэд багачуудын сурч хөгжих нөхцөл бололцоог нэмэгдүүлэх, тэднийг хөгжүүлэх чиглэлээр “Онцгой амжилт гаргасан багш, сурагчдыг шагнаж, урамшуулах журам, Хурлын Төлөөлөгчдийн нэрэмжит “Элсэлтийн Ерөнхий шалгалт”-ын сорил зэрэг олон арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд 2023 оноос эхлэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлгийг олгож эхэлсэн. ✅2022-2023 оны хичээлийн жилд сурлага, хөдөлмөр, урлаг, спортын авьяасаар бусдыгаа манлайлан, элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр амжилт үзүүлсэн Ч.Оюунцэцэг, Г.Ану-Үжин нарт 1 жилийн сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг олгож, батламжийг гардууллаа. Тэтгэлэгт хамрагдсан оюутнууддаа баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрийн их үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.👏👏👏 Эрдмийн их үйлс нь амжилтаар цалгиж, зорилго тэмүүлэл бүхэн нь биелэх болтугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%