Аймгийн ИТХ-аас "Төлөөлөгчийн өдөр" зорилтот ажлын туг аялах хүрээнд 2023 оныг Хэнтий аймгийн ИТХ “Хүүхэд хөгжил хамгааллын жил”, сумын ИТХ “Хүүхэд хөгжил хамгаалал, эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хүүхдийн дуу хоолойг сонсох, хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудлыг өөрсдийн оролцоотойгоор тодорхойлох, тэдний санал санаачилгыг дэмжин ажил хэрэг болгох, мөн нутгийн өөрөө удирдах байгууллагын ач холбогдол, үйл ажиллагааг сурталчилан таниулах зорилгоор "Миний оролцоо-мини хуралдаан"-ны арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна.


- Сумын ИТХ-ын дэргэдэх хороодын зохион байгуулалтад оруулан төлөөлөгч сурагчидаа 3 хороонд хувааж, хорооны гишүүдийг төсөвт байгууллагууд болох ЭМТөвийн үйл ажиллагаатай Нийгмийн бодлогын хорооны гишүүдийг, СДОйн ангийн үйл ажиллагаатай Байгаль орчны хорооны гишүүдийг, ЗДТГ-ын үйл ажиллагаатай Дэд бүтэц, төсөв санхүүгийн хорооны гишүүдийг тус тус танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулсан.

