Норовлин багийн иргэн Т.Ундрах алдарт эхийн 1-р одон, Хурх багийн иргэн Б.Цэрэнлхам, Онон багийн иргэн Б.Алтанзул, Норовлин багийн иргэн Б.Үржмаа, Ц.Цолмонбаяр нар тус тус алдарт эхийн 2-р одонгоор шагнагдсаныг Сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Л.Хоролмаа, ЗДТГ-ын дарга Б.Эрдэнэчимэг, Норовлин багийн засаг дарга Б.Болд нар гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ. Мөн энэ үеэр аялан тоглолт хийж буй гэгээн алсын одод -2015 уралдааны шилдэг оролцогч, Монгол туургатны хүүхдийн урлагын наадмын шилдэг 10 оролцогчийн нэгээр шалгарсан сумын ЕБС-ийн 7 дугаар ангийн сурагч Э.Эрхэмбаярт мөнгөн шагнал, дурсгалын зүйл гардуулан баяр хүргэлээ.



