Сар бүрийн энэ өдөр Батширээт сумын Онон багийн өдөрлөг зохион байгуулагддаг уламжлалттай. Энэ удаагийн өдөрлөгийн арга хэмжээнд ИТХ-ын дарга Д.Гансүрэн, нарийн бичгийн дарга Л.Хоролмаа нар оролцож нутгийн өөрөө удирдах байгууллагаас хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа. Мөн ЗДТГ-ын зүгээс нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж холбогдох мэргэжилтэнгүүд оролцож иргэдэд шаардлагатай үйлчилгээг газар дээр нь үзүүлж байна.