2016 оны 02 дугаар сарын 09
XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн шинийн нэгэнд сумын 80-аас дээш настай өндөр настангуудад хүндэтгэл үзүүлэн золголоо. Онон багт ИТХ-ын дарга Д.Гансүрэн, Онон багийн Засаг дарга Д.Хонгорзул нар С.Тогтох, Д.Цэрэндорж, Д.Дугар, Б.Дашдорж, Ц.Жаргалжав, Б.Рэгзэдмаа, Н.Норжмаа, Д.Бадамраага зэрэг өндөр настанд хүндэтгэл үзүүлэн бэлэг гардууллаа. Мөн энэ энэ үеээр Аймгийн сайн малчин , мянгат малчин болсон Д.Даваасүрэн, сумын сайн малчнаар тодорсон Д.Мягмарсүрэн, Ц.Ганбаатар нарын шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ. 2015 оны ажлын үзүүлэлтээрээ Батширээт сумын хувьд Аймгийн сайн малчин 2, сумын сайн малчин 3 тодорсон байна. /Аймгийн сайн малчнаар: С.Жанчивсүрэн- Барх баг, Д.Даваасүрэн-Онон баг, сумын сайн малчнаар: Ж.Ням-Очир- Хурх баг, Д.Мягмарсүрэн-Онон баг, Ц.Ганбаатар- Онон баг/
Аймгийн сайн малчин Д.Даваасүрэнгийн шагналыг гардуулах үеэр

Сумын сайн малчин Д.Мягмарсүрэнгийн шагналыг гардуулж буй

Онон багийн өндөр настан Б.Дашдорж
Сумын сайн малчин Ц.Ганбаатарын шагналыг гардуулж буй

Сумын сайн малчин Д.Мягмарсүрэнгийн шагналыг гардуулж буй
Онон багийн өндөр настан Б.Дашдорж
Сумын сайн малчин Ц.Ганбаатарын шагналыг гардуулж буй