Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлан хэрэгжүүлж буй “Хүүхдэд ээлтэй Багахангай” дэд хөтөлбөрийн хүрээнд Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвтэй хамтран 2016 оны 4-р сарын 29-ний өдөр Хүүхэд бүрийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт илтгэлийн уралдааныг “Хангай цогцолбор сургууль”-ийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.
Тус уралдаанд 12 сурагч оролцсоноос тэргүүн байранд Г.Ганцэцэг /12б/, дэд байранд Б.Туяацэцэг /12а/, гутгаар байранд Б.Ууганцэцэг /12а/ нар орж, тусгай байрыг Н.Золзаяа /11б/, Б.Номин-Эрдэнэ /8б/ нар эзлэн тус тус өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.