Дүүргийн ИТХ-ын 2009 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу Засаг даргын А/71 дүгээр захирамжаар батлагдсан 18 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн байгууллагын ажлын хэсэг дүүргийн төвөөс алслагдсан өртөө зөрлөгт оршин сууж буй мал бүхий иргэд, малчин айл өрхөд 2016 оны 04 дүгээр сарын 18, 05 дугаар сарын 13-ны өдрүүдэд “Явуулын нэг цонхны үйлчилгээ”-г үзүүлж, 16 төрлийн үйлчилгээг 25 өрхийн 110 иргэнд 16 төрлийн 180 гаруй тараах материал, гарын авлага тараав.
Мөн хороод, иргэдийн эрэлт хүсэлт хариуцсан мэргэжилтэн 29 иргэний 35 санал, хүсэлтийг хүлээн авч, 31 санал, хүсэлтийг холбогдох хэлтэс албадуудад хүргээд байна.