Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 2016 оны төлөвлөгөөний дагуу мэргэжилтэн Т.Ариунболд, дүүргийн Цагдаагийн тасаг, өсвөрийн цагдаагийн “Шонхор” бүлгийн гишүүдтэй хамтран 2016 оны 05-р сарын 19, 20-ны өдрүүдэд “Хангай” цогцолбор сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдад “Гэмт хэрэг гэж юу вэ?” “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хэрхэн анхаарах вэ?” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж, “Зөрчлийн тухай хууль”, дүүрэгт гарч байгаа гэмт хэргийн нөхцөл байдал болон өсвөр насны хүүхэд гэмт хэрэгт өртөж буй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийж, хүүхдүүдийн санал бодлыг сонслоо.
Мөн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Б.Батнасан өсвөрийн цагдаагийн “Шонхор” бүлгийн гишүүдэд энгэрийн тэмдэг гардуулан өглөө.