2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 13 дугаар хуралдаан Иргэний танхимд хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
1. Дүүргийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн
2. ОНХС-ын хөрөнгө оруулалтаар хийгдэж буй зарим ажлын нэршил, төсөвт өөрчлөлт оруулах тухай /2016.05.30 A/54/
3. Дүүргийн 2016 оны төсвийн тодотгол хийх тухай /2016.05.30 A/55/
4. Дүүргийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай /2016.05.30 A/56/
5. Бичил уурхайн зориулалтаар ашиглах газрын хэмжээ, байршлыг батлах тухай /2016.05.30 A/57/
6. Дүүргийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсэг газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай /2016.05.30 A/58/
7. Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын шагналын төрөл, түүнийг олгох журамд өөрчлөлт оруулах тухай /2016.05.30 A/59/ асуудлуудыг хэлэлцэж, холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.