МОНГОЛЫН НУТГИЙН УДИРДЛАГЫН НИЙГЭМЛЭГЭЭС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2016 оны 06-р сарын 07-нд "ТӨРИЙН АЛБАНЫ ТОГТВОРТОЙ БАЙДАЛ БА НУТГИЙН УДИРДЛАГА" төслийн хүрээнд нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба болон "Иргэний танхим"-ын ажилтнуудын дунд Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэгээс санаачлан сургалт зохион байгууллаа. Энэ сарын 03-аас 09-ний өдрийг хүртэл зохион байгуулагдах тус сургалтанд Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, ёс зүйн асуудал, төрийн албаны ажил, үйлчилгээнд шаардлагатай хууль тогтоомжийн танилцуулга, хэрэглээ, онцлог, багаар ажиллах чадвар, бүтээлч сэтгэлгээ ба шинийг санаачлах чадвар, ажилтны өсөлт, ёс зүйт манлайлал зэргийг онцлон хүргэлээ.