“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Мэдээллийн технологийн газраас “Улаанбаатар хотыг утасгүй интернэтжүүлэх” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Нийслэлийн 9 дүүргийн 151 хорооны нийт 155 байршилд утасгүй интернэтийн бүс байгуулж, иргэдийг үнэ төлбөргүй интернэтийн сүлжээгээр хангах ажил амжилттай явагдаж дууслаа. Ингэснээр иргэд хорооноосоо 100 гаруй метрийн зайнаас утасгүй интернэтэд холбогдож төрийн олон үйлчилгээг авах боломжтой болж байгаа юм.
Манай дүүргийн хувьд 1 дүгээр хорооны төв талбай болон “Хангай” парк-1, 2 дугаар хороонд хорооны байрлалаас орон сууц чиглэлд утасгүй интернетийн орчинг бий болгоод байна.