Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэн таны оролцоо чухал Иргэн таны оролцоо чухал

“НУТГИЙН ХӨГЖИЛД ИРГЭНИЙ ОРОЛЦОО” УРАЛДААНД “ТУСГАЙ БАЙРТ” ШАЛГАРЛАА

2016-09-12

     Өчигдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй  “Иргэдийн оролцоо” төслөөс зарласан “Нутгийн хөгжилд иргэний оролцоо” уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо.
     Уг уралдааныг нийт аймаг, сумын болон нийслэлийн дүүрэг, хороодын түвшинд нутгийн өөрөө удирдах байгууллагаас болон төрийн удирдлагын хэрэгжүүлэгч байгууллагаас иргэдийн саналыг үндэслэсэн, харгалзсан эсхүл бусад байдлаар шийдвэр гаргахдаа иргэдийг оролцох бодитой нөхцлийг хангасан, иргэдийн санаачилгыг дэмжин хэрэгжүүлсэн, сайн туршлагыг урамшуулан, адил түвшний байгууллага хоорондоо харилцан туршлага солилцож суралцах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, таниулах мөн иргэд, иргэдийн бүлэг, зөвлөл, иргэний нийгмийн байгууллагууд өөрсдийн санаачилгаар дундын асуудлаа хамтран шийдвэрлэж, нийтийн ашиг сонирхлын асуудлыг холбогдох байгууллагаар шийдвэрлүүлсэн сайн туршлагыг урамшуулах зорилготойгоор зохион байгуулсан билээ.
    Аймаг, дүүрэг, сум, хороо, иргэд, иргэдийн бүлэг, зөвлөл, иргэний нийгмийн байгууллагууд гэсэн 5 түвшинд зохион байгуулсан энэхүү шалгаруулалтанд нийт 62 материал ирсэн бөгөөд Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тусгай байрт шалгаран, Батламж, мөнгөн шагналаар шагнагдав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%