“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдөр”-ийн хүрээнд 2016 оны 09-р сарын 09-ны өдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэр болох 5 иргэнд хүндэтгэл үзүүлж, мөнгөн тусламж олголоо.
Уг арга хэмжээний үеэр тэдний санал хүсэлтийг сонсон, өмнө гаргасан өргөдөл гомдлын хариу, үр дүнгийн талаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга, удирдлагуудтай уулзуулах, “Хэлмэгдэгсдийн дурсгалд” зориулсан хөшөөнд хүндэтгэл үзүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар шийдвэрлээд байна.